Прокурорын зэрэг дэв
Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын тэргүүн зөвлөх, хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөх, хууль цаазын дэд зөвлөхийн зэрэг дэвтэй байдаг.
Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг албан тушаалын ангилал, прокуророор ажилласан хугацаа, мэргэшсэн байдал, ур чадварыг үндэслэн Улсын Ерөнхий прокурор олгодог.
Прокурор дүрэмт хувцастай ба прокурорын зэрэг дэвийг тусгасан ялгах тэмдэгтэй байдаг.
Онцлох мэдээлэл
Шинэ
2025-06-03
ХУУЛЬ БУСААР ЭМ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХУДАЛДАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
2025-06-03
Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран нэгдсэн удирдамжийн дагуу “Мансууруулах эмийн эргэлтэд хяналт тавих” шалгалтыг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ.
Шинэ
2025-05-22
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ ГУРВАН САРААС ДЭЭШ ХУГАЦААНД ТӨЛӨӨГҮЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ НЭН ДАРУЙ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ
2025-05-22
Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шинэ
2025-03-25
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-03-25
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран прокурор, мөрдөгч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн онцлог, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй алдаа, зөрчлийн талаарх сургалтыг зохион байгууллаа.