Нийслэлийн прокурорын газраас УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран прокуроруудын хүний эрхийн талаарх ойлголт мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хяналтын ажлыг чиглүүлэх зорилгоор “Хүний эрх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Дээрх ажлын хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос “Хүний эрхийг хязгаарлахад тавигдах шаардлага ба түүнийг үнэлэх нь”, “Эмнести Интернэшнл” Олон улсын байгууллагаас “Олон улсын хэм хэмжээ ба Монгол дахь туршлага”, Монголын хэвлэл, мэдээллийн зөвлөлөөс “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар ёс зүйн зөрчлийг шийдвэрлэж буй практик”, Монголын хуульчдын холбооноос “Олон улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй зарим ажлын туршлага”, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний халдашгүй байх эрхийг хангах нь”, Нийслэлийн прокурорын газраас “Хүний эрх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хяналтын ажлын уялдаа холбоо” сэдвээр тус тус сургалт хийж, мэдээлэл өглөө.
Сургалтад Нийслэл, дүүргийн прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хариуцсан прокурорууд хамрагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар