АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамны эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэл болон орон нутгийн аялал жуучлал, соёлын болон соёлын өвийн улсын хяналтын улсын байцаагч зэрэг албан хаагчид оролцлоо.

Сургалтын хүрээнд зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн хяналт шалгалт болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны ялгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт бүрдүүлэх, хохирол тооцох, нөхөн төлбөр ногдуулах, зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авах, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэл хийх, ашиглахтай холбоотой анхаарах асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.