Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, Wildlife Conservation Society болон “Легал Атлас” хуулийн фирмтэй хамтран зохион байгуулж буй “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан хаагчийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтын хүрээнд Байгаль орчны улсын хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сургалт орж, мэдээлэл өглөө.
Тус сургалтад улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 42 хамгаалалтын захиргаа болон 21 аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч зэрэг нийт 63 албан хаагч оролцлоо.
Сургалтын хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн хяналт шалгалт болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны ялгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт бүрдүүлэх, байгаль орчны хохирол тооцох, нөхөн төлбөр ногдуулах, зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авах, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэл хийх, ашиглахтай холбоотой анхаарах асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар