Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд 2026 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын нээлттэй өдөрлөгт оролцож байна.
Өдөрлөгийн үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг газар дээр нь хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллалаа.
Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар