“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦӨЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦӨЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Авлигатай тэмцэх газартай хамтран 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Авлигын гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчний жанжин штаб, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач нарын 70 орчим хүн оролцов.  

Хэлэлцүүлгийн үеэр авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг 2023, 2024 оны байдлаар судалсан судалгааны дүн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төр, олон нийтийн оролцооны талаар мэдээлэл, санал солилцож, төрийн байгууллагын идэвхийг нэмэгдүүлэх, бодитой ажил арга хэмжээ авах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцлаа. 

Мөн авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагаа, Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон сэдэв, асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлжээ.