Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын 500 гаруй ажилтан, алба хаагч нарт “Авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өглөө.
Тодруулбал, Авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шүүхээс хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан анхаарах асуудлын талаар ярилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар