Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хохирогч төвтэй явуулах, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, хохирогч болон яллагдагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр прокурор, мөрдөгч нар санал солилцож, гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорууд, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар